horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Өмнөд Солонгост сурдаг 2 монгол оюутан хүчингийн хэргээр баривчлагджээ

post-img

Өмнөд Солонгост сурдаг, 20 орчим настай 2 монгол оюутан шөнийн цэнгээний газарт согтуу байсан охиныг бүлэглэн хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ. 10-р сарын 28-нд А, Б гэх хоёр этгээд Өмнөд Солонгосын Сөүл хотын Мапо дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газарт таг согтуу, биеэ хянах чадваргүй болсон 20-иод насны охиныг хүчиндчихээд, хэргийн газраас зугтсан гэнэ. Уг хэргийн дараа хохирогч эмэгтэй цагдаагийн газарт хандсан аж.

Түүнийг хүчиндсэн 2 этгээд болон хохирогч эмэгтэй гурвуулаа гадаадын иргэн байсан нь цагдаа нарт гэмт этгээдүүдийг олох ажлыг илүү хэцүү болгосон байна. Цагдаа нар хяналтын камер шалган, 2 монгол оюутныг уг хэрэгт сэжиглэж, бүтэн сар эрэн сурвалжилсны эцэст 11-р сарын 27-нд сэжигтэн Б-г гэртээ байхад нь баривчилсан бол 12-р сарын 1-нд сэжигтэн А-г автобусанд сууж байх үед нь саатуулжээ.

Цагдаа нар 2 монгол оюутнаас байцаалт авсныхаа дараа прокурорын газарт хүлээлгэн өгчээ. Одоогоор тэд хэдэн жилийн хорих ял авах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Өмнөд Солонгосын MBN News суваг

0/1000