horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Өмнөд Солонгосын ЭЕШ-ийн англи хэлний шалгалт асар хэцүү байсан учраас шалгалтын материал боловсруулах газрын тэргүүн огцорчээ

post-img

Өмнөд Солонгосын ЭЕШ-ын англи хэлний шалгалт асар хэцүү байдаг бөгөөд сурагчид англи хэлний шалгалтыг “Балар эртний хадны сүг зураг тайлж уншиж байгаа юм шиг” хэмээн зүйрлэж, асар хэцүү хэмээн хэлдэг аж.

Энэ жилийн ЭЕШ-ийн англи хэлний шалгалт туйлын хэцүү байсан нь асар их шүүмжлэл дагуулж, байсан тул ЭЕШ-ын англи хэлний шалгалтын материал боловсруулах газрын тэргүүн нь албан тушаалаасаа огцорчээ.

Англи хэлний шалгалтын материал боловсруулах газрын тэргүүн Сюн Геол “Англи хэлний шалгалт боломжгүй гэмээр туйлын хэцүү байсан гэх шүүмжлэлийг бид хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдэгдэж, шалгалтын материалыг хэд хэдэн удаа дахин боловсруулсан ч үр дүнд нь ийм болсон гэж онцолжээ.

Англи хэлний шалгалтын хамгийн хэцүү асуултууд дотор Иммануэл Кантын хуулийн философийн талаар асуулт хүртэл байсан гэнэ. Англи хэлний шалгалт өгөгчид 70 минутын дотор 45 асуултад хариулах ёстой байдаг.

Энэ жил англи хэлний шалгалт өгсөн сурагчдын ердөө 3% нь дээд оноо авч чадсан нь өнгөрсөн жилийн 6% гэдэг үзүүлэлтээс 2 дахин багассан үзүүлэлт байжээ. Энэ нь энэ жилийн англи хэлний шалгалт толгой эргүүлмээр хүнд, хэцүү асуултуудтай байсантай холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: BBC

0/1000