horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Буутай этгээд 2 хүний аминд хүрч, 9 хүн гэмтээжээ

post-img

АНУ-ын Brown их сургуульд өнгөрсөн бямба гарагт буутай этгээд гал нээж, 2 хүний аминд халдаж, 9 хүн гэмтээжээ. Амиа алдсан болон гэмтсэн хүмүүс бүгд тус их сургуулийн оюутнууд байв. Гэмт хэрэгтний дүрс камерт үлдсэн боловч царай нь сайн харагдахгүй байсан нь сэжигтнийг олох ажиллагааг хүнд болгосон байна.

Энэ хэрэгт холбоотойгоор цагдаа нар 24 настай, АНУ-ын армид олон жил алба хаасан Бенжамин Эриксон гэх эрэгтэйг сэжиглэж байцаасан боловч түүнийг гэм буруугүй гэж үзэн суллаж явуулжээ. Уг хэргийг үйлдсэн этгээд одоо хүртэл олдоогүй байна.

Эх сурвалж: Sky News

0/1000