Английн Ливерпүүл хотод өнгөрсөн 5-р сард Ливерпүүл багийн баярын парад болсон. Тэр үеэр Ливерпүүлийн фэнүүдийг машинаар дайрч, 134 хүн гэмтээсэн этгээдэд 21.5 жилийн хорих ял оноожээ.
54 настай Пол Дойл гэх этгээд ур хэргийг үйлдэхдээ ердөө л “Уураа барьж чадаагүй” гэсэн шалтгаанаар уг аймшигт хэргийг үйлдсэн гэж прокурор мэдээлжээ. Түүнийг бусдын биед санаатайгаар хохирол учруулсан болон өөр 30 төрлийн хэрэгт буруутгаж, 21.5 жил хорих ял оноосон байна. Шүүх хурлын үеэр шүүгч Эндрю Менари “Уураа барьж чадалгүй хүнийг санаатайгаар машинаар дайрна гэдэг бол эрүүл хүний санаанд багтамгүй аймшигт үйлдэл” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN

