Канадын Монтреал хотод өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Санта Клаус болон элф шиг хувцасласан этгээдүүд “Metro” хүнсний сүлжээ дэлгүүрээс 3000 ам.долларын үнэ бүхий хүнс хулгайлжээ. Мөрдөн шалгалтаар тус этгээдүүд хүний эрхийн идэвхтнүүдийн бүлэг болох нь тогтоогдсон байна. Тэд Робин Хүүдээс санаа авч, хэрэгтэй байгаа хүмүүст нь өгөхийн тулд ийм үйлдэл хийсэн гэж мэдэгдсэн байна.
Тэд хулгайлсан хүнснийхээ заримыг нь модны доор үлдээж, заримыг нь хүнс хэрэгтэй байгаа хүмүүсийн хөргөгчинд хийсэн гэж мэдэгджээ. Дэлгүүрт нь хулгайч орсон “Metro” хүнсний сүлжээ дэлгүүрийн эзэн “Тухайн этгээдүүд Робин Хүүдээс санаа авч, ядууст тус болсон ч бай, үгүй ч бай, дэлгүүрээс хулгай хийнэ гэдэг бол гэмт хэрэг” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN

