horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

15 хүн буудаж хөнөөсөн этгээдүүд буудлагын бэлтгэл хийснийг тогтоожээ

post-img

Австралийн Бонди далайн эрэг дээр 12-р сарын 14-нд буутай 2 этгээд 15 хүн буудаж хөнөөсөн юм. Тэд 12-р сарын 14-нд Ханнука баяр тэмдэглэж байсан еврейчүүд рүү гэрийн нөхцөлд хийсэн 4 тэсрэх бөмбөг шидсэн боловч тэр нь дэлбэрээгүй тул буудаж эхэлжээ.

Тэд уг халдлагыг үйлдэхээсээ өмнө буудлагын бэлтгэл хийсэн нь тогтоогджээ. 50 настай Сажид Акрам болон түүний хүү 24 настай Навид Акрам нар хээр талд гартаа буу барин, бэлтгэл хийж байгаа бичлэг нь шүүх хурлын үеэр ил болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт тэднийг халдлага үйлдэхээсээ сарын өмнө Филиппин рүү сарын хугацаатай явчхаад ирсэн талаарх мэдээлэл түгсэн. Цагдаа нар тэднийг Филиппинд амарч байх үедээ цэргийн сургуулилалт хийсэн эсэхийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж байв.

Тэд халдлага үйлдэхээсээ 2 хоногийн өмнө буюу 12-р сарын 12-нд Бонди далайн эрэгт машинаар очиж, халдлага үйлдэх байршлаа судалсан аж. Үүнийг нотлох камерын бичлэг даваа гарагт болсон шүүх хурлын үеэр олон нийтэд ил болжээ. “Энэ бол зохион байгуулалттай террорист ажиллагаа” гэж шүүх хурлын баримт бичигт дурдсан байна.

Эх сурвалж: CNN

0/1000