Хятад улс өчигдөр Европын сүү, бяслаг гэх мэт цагаан идээнд 21.9-42.7 хувийн татвар ногдуулжээ. Үүнийг Хятадын цахилгаан машинд Европын тавьсан татварын хариу гэж шинжээчид үзэж байна.
Европын комисс Хятадын уг шийдвэрийг “Ямар ч үндэслэлгүй, болчимгүй үйлдэл” хэмээн шүүмжилжээ. 2023 онд Европын Холбоо Хятадын цахилгаан машинуудын импортод хориг тавьснаар тэдний харилцаа хурцдаж, татварын дайн эхэлж байв. Үүний хариуд Хятад Европын брэнди, гахайн мах зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулж байсан. Гэсэн ч Хятад улс Европын бүтээгдэхүүнүүдэд ногдуулсан татвараа хэд хэдэн удаа багасгаж, хязгаарлалт хийж байв.
Тэгвэл даваа гарагт Хятад улс Европын сүү, бяслаг зэрэг бүтээгдэхүүнд 42.7% хүртэлх татвар ногдуулснаар Хятад-Европын арилжааны дайн бүр ч хурдацмал байдалд орлоо.
Эх сурвалж: Guardian

