12-р сарын 14-нд Австралийн Бонди далайн эрэг дээр галт зэвсэгтэй этгээдүүд хүмүүс рүү буудсаны улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтсэн. Тус халдлагын үеэр Австралийн 2 цагдаа буудуулж шархадсан байв.
22 настай Жак Хибберт цагдаагийн албанд ажиллаж эхлээд ердөө 4 сар болж байхдаа тус халдлагын үеэр толгой, мөрөндөө буудуулж, эмнэлэгт хүргэгджээ. Толгойдоо буудуулсны улмаас тэр нэг нүдний хараагаа алдсан байна. Одоо түүний биеийн байдал дээрдэж, эмнэлгээс гаран гэртээ эдгэрч байгаа гэж ар гэрийнхэн нь мэдэгджээ.
22 настай залуухан цагдаа Жак Хиббертээс гадна 25 настай Скотт Дайсон гэх залуухан цагдаа мөн тус халдлагын үеэр буудуулсны улмаас одоо ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж Сидней хотын цагдаагийн алба мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

