Дархан хотын “Darkhan United” ордонд Үндэсний Дээд Лигийн 3-р тойргийн нийт 16 тоглолт 12-р сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зурагтаар гардаг лигийн шилдэг тамирчдыг Дарханы хүүхэд залуус дэргэдээс нь харж, тоглолтыг нь үзэж, шүтэж дэмждэг ах, эгч нартайгаа дурсгалын зураг татуулсан нь аялан тоглолтын нэг онцлог байлаа. Энэ ч утгаараа аялан тоглолтууд тун ширүүн өрсөлдөөнтэй ордны уур амьсгал ч нүргээн ихтэй байв. Дарханы залуусын дэмжлэг нүргээн дунд Дархан Могулсын эрэгтэй, эмэгтэй баг хожигдох эрхгүй хүнд хоёр тоглолтыг хийлээ. Дархан Могулс эрэгтэй баг 1 хожил, 1 хожигдолтой 50 хувийн амжилттай аялан тоглолтоо өндөрлүүлсэн бол эмэгтэй баг 100 хувийн амжилттай 2 тоглолтод ялалт байгуулав. Тэд Минтоннеть говь, Уурхайчин багийг 3:2-ын харьцаатай буулган авснаар улирлын 5 дахь хожлоо авлаа.
Х.Нэргүй 37 оноо авч онцгойрлоо

Энэ тоглолтод Х.Нэргүй 37 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлэв. Улирал эхэлснээс хойш эмэгтэй лигт нэг ч тоглогч 37 оноог аваагүй байсан. Тэгвэл Х.Нэргүй энэ удаа 37 оноонд хүрснээр карьерынхаа турш хамгийн өндөр оноог авсан тоглолт болсон юм. Түүний 37 онооны 33 нь довтолгоо, 4 нь хаалт. Энэ олон довтолгоог оновчтой гүйцэтгэхэд багийн бусад тоглогч нар мэдээж чухал нөлөө үзүүлсэн. Дархан Могулсаас Х.Нэргүй зогсоогдошгүй байсан бол түүнтэй хамт Тамираа онцгой байлаа. Түүний хувьд оноо ойрхон чухал үед хүчтэй довтолгоонуудаа оновчтой болгож онооны зөрүүг чухал үед холдуулж байсан юм. Ийнхүү Дархан Могулс эрэгтэй баг 9 хожил 8 хожигдолтой хүснэгтийн 4-р байранд бичигдэж байна. Харин эмэгтэй дарханы баг 5 хожил 12 хожигдолтой хүснэгтийн 6-р байр руу орж ирлээ.
Хилчин Ти Жи, Төв Миг Вулвс 15 хожил 2 хожигдолтой хүснэгтийг итгэл төгс тэргүүлсэн хэвээр байна. Одоо багуудад 4 тоглолт үлдээд буй. Энэ тоглолтуудаас шалтгаалж хүснэгтийн байрлал хэрхэн өөрчлөгдөх нь сонирхолтой. Тухайлбал Эрэгтэй лигийн хүснэгтийг Төв Миг Вулвс, Алтайн барс хилчин клуб 12 хожилтой тэргүүлж байгаа ч ард яваа багуудын хожил оноо ойрхон байна. Тухайлбал Мегастарс-9, Дархан Могулс-9, Натур бакс-8, Эс Жи Хокс 7 хожилтой. Энэ багууд үлдсэн тоглолтуудаа хэрхэн хийхээс шалтгаалж флей оффт өрсөлдөх багийн нэрс тодорхой болно. Ялангуяа Эс Жи Хокс гуравдугаар тойргийг тун сайн эхлүүлээ. Харин төгсгөлийг хэрхэн хийх бол. Эс Жи Хокс хожигдвол Флей-оффт орж чадахааргүй болно. Тиймээс хожигдох эрхгүй хүнд тоглолтууд тэднийг хүлээж байна.
Эс Жи Хокс хожигдох эрхгүй.

Эс Жи Хокс ердөө нэг хожигдолтой хүснэгтийг тэргүүлж явсан Төв Миг Вулвсийг аялан тоглолтод хожсон. Өнгөрсөн хоёр тойрогт хоёуланд нь Эс Жи Хокс хожигдоод байсан. Тэгвэл энэ удаа хүчирхэг чононуудыг эцсийн мөчид 5 ээлжийн тоглолт гаргаж 3:2-ын харьцаатай буулгаж авсан. Энэ тоглолтод багийн ахлахгч ОУХМ Б.Батсуурь 26 оноо авч гоц тоглолтоо үзүүлсэн юм. Үүний дараа Минтоннеть говийг 3:1-ээр буулгаж авав. Энэ дараалсан хожлууд Шонхоруудад илүү их урам зориг, итгэл найдвар өгсөн нь тодорхой. Харин дараа дараагийн тоглолт бүр Эс Жи Хокс болон энэ багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд маш чухал тоглолт байх нь ойлгомжтой.
МВХ Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын тоглолтыг PSN болон Nsports суваг шууд дамжуулан үзүүлсээр байгаа. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид
- Oyu Tolgoi – “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!”
- DDish – “Оюуныг гэрэлтүүлнэ!”
- Sono – “Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!”
