Реппер, продюсер “Дидди” буюу Шон Комбс бусдын биеийг үнэлүүлж байсан хэрэг нь илэрч, энтертайнмент салбарт томоохон шуугиан дэгдээж байв. Прокурорууд түүнд 5-15 жил хорих ял оноох ёстой гэж үзэж байсан ч 10-р сарын 3-нд түүний хэргийг шүүх хурал болж, шүүхээс түүнд 50 сар буюу 4.5 жил хорих ял оноож, энэрлээ үзүүлсэн билээ. Түүнд ердөө 50 сарын хорих ял оноосонд хүн бүр дургүйцэж байсан нь үнэн.
Тэгвэл өчигдөр буюу 12-р сарын 24-нд Дидди шүүхэд давж заалдан, өөрийг нь шоронгоос суллах, хэргийг нь хэрэгсэхгүй болгохыг шаарджээ. Түүнийг шүүхэд давж заалдсан талаар өмгөөлөгч нь “Диддид зохисгүйгээр ял оноосон. Түүнийг ялласан хэрэг нь үнэндээ гэмт хэрэг байгаагүй” гэж мэдэгджээ.
Диддигийн 50 сарын хорих ялыг өмгөөлөгч Александра Шапиро “Хууль бус, үндэслэлгүй, шудрага ёсыг зөрчсөн хэрэг” хэмээн хэлжээ. Тэр шүүхэд давж заалдан, Диддигийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл хорих ялыг нь өөрчлөх хүсэлт гаргасан байна. Дидди давж заалдах хүсэлт өгсөн талаар Диддид ял оноосон Нью-Йоркийн Дээд шүүх тайлбар өгөхөөс татгалзжээ.
Эх сурвалж: BBC

