horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

“Powerball” сугалааны азтан 1.8 тэрбум ам.доллар хожжээ

post-img

Зул сарын баярын өмнөх өдөр АНУ-ын “Powerball” сугалааны азтан тодорч, Арканзас мужийн нэг иргэн 1.817 тэрбум ам.доллар хожжээ. Энэ нь “Powerball” сугалааны түүхэнд хамгийн өндөр шагналын сантай 2 дахь сугалаа болсон байна. 2022 оны сугалаагаар Калифорни мужийн иргэн 2.04 тэрбум ам.доллар хожиж байв.

Ялагч нь цагаан бөмбөгийн 4, 25, 31, 52, 59 болон тусгай “Powerball” улаан бөмбөгийн 19 гэсэн бүх 6 тоог зөв таасан цорын ганц хүн болжээ. Тэр 1.817 тэрбум ам.долларыг 29 жилийн турш цувуулж авах, эсвэл нэг дор 834.9 сая ам.доллар шууд авах гэдэг 2 сонголттой. Сугалаанд хожсон олонх хүн хоёр дахийг нь сонгож, мөнгөө нэг дор шууд авахыг илүүд үздэг.

1.8 тэрбум ам.доллар хожсон ч гэлээ үүнээс АНУ-ын Холбооны татварын алба 24-37 хувийг нь суутгаж авна. Амьдарч байгаа муждаа бас татвар төлнө. Тэгэхээр сугалааны ялагч хожсон мөнгөнийхөө 50-60 хувийг татварт суутгуулдаг. 1.8 тэрбум ам.доллар хожсон ч гэлээ ойролцоогоор 800-900 сая ам.доллар л гар дээрээ авна гэсэн үг.

АНУ-д Зул сарын баярын амралт тохиож байгаа тул уг азтан өөрөө ирэх даваа гарагт сугалаа явуулсан газартай холбогдохоос нааш яг хэн хожсон нь тодорхойгүй байгаа юм. Энэ удаагийн сугалаанд Арканзас мужийн иргэн хожсон нь 1992 оноос эхэлсэн “Powerball” сугалааны түүхэнд 2 дахь удаа Арканзасын иргэн хожсон тохиолдол болжээ. Өмнө нь 2010 онд тус мужийн иргэн хожиж байсан гэнэ.

Тус сугалаанд оролцох 1 тасалбарын үнэ 2 ам.доллар. Хожих магадлал 292.2 саяд 1 тул шагналын сан ийм өндөр байдаг аж.

Эх сурвалж: BBC

0/1000