“Нигери улс дахь Исламын Улс бүлэглэлд АНУ үхлийн цохилт өгсөн” гэж Трамп мэдэгджээ. Трамп уг бүлэглэлийг “Христийн гэм зэмгүй шашинтнуудыг онилж хөнөөсөн террорист хог шаарнууд” гэж хэлсэн байна.
Нигерийн Гадаад хэргийн сайд Юсуф Майтама Туггар BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ бол террористуудыг онилсон, хамтын ажиллагаа байсан” гэж мэдэгджээ. Дараа нь нэмт халдлага үйлдэх талаар Юсуф Майтама Туггар ямар нэг тайлбар хийгээгүй бөгөөд үүнийг “Хоёр улсын удирдагчдын шийдвэрээс хамаарна” гэж хэлсэн байна.
“Truth Social” дээр бичсэн нийтлэлдээ Трамп “АНУ миний удирдлага дор байгаа цагт Исламын шашинт терроризм цэцэглэн хөгжихийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ. 11-р сард Трамп АНУ-ын армид Нигерийн Исламын шашинт бүлэглэлүүдэд арга хэмжээ авахад бэлдэх тушаал өгч байв.
Эх сурвалж: BBC

