horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Мексикт галт тэрэг осолдсоны улмаас 13 хүн амиа алдаж, 98 хүн гэмтжээ

post-img

Ням гарагт Мексик улсын баруун өмнөд хэсэгт орших Оаксака мужид галт тэрэг замаасаа гарч осолдсоны улмаас 13 хүн амиа алдаж, 98 хүн гэмтжээ. Мексигийн хойгоос Номхон далайн чиглэлд явж байсан тус галт тэргэнд 241 зорчигч, галт тэрэгний багийн 9 ажилтан байжээ. Галт тэрэг Низанда хотын ойролцоо явж байх үедээ замаасаа гарч осолдсон гэж эрх баригчид мэдээлсэн байна.

Уг ослын улмаас гэмтсэн 98 хүнээс 5-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Галт тэрэг замаасаа гарч осолдсон шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

0/1000