“Сайн үйлсийн аян зохион байгуулж, мөнгө цуглуулан Хамас бүлэглэлд өгдөг байж болзошгүй 9 этгээдийг энэ сарын 17-ны бямба гарагт баривчилсан” гэж Италийн эрх баригчид мэдээллээ. Тухайн сэжигтнүүдийг Хамас бүлэглэлд харьяалагддаг, тус бүлэглэлд санхүүжилт олгосон байж болзошгүй хэмээн сэжиглэж баривчилжээ. Тэд сүүлийн 2 жилийн хугацаанд сайн үйлсийн аян зохион байгуулах замаар 8.24 сая ам.доллар цуглуулан Хамас бүлэглэлд олгосон байж болзошгүй байна.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони Газын Зурвас дахь дайны үеэр Израилийг дэмжиж байсан нь олон хүний дургүйцлийг хүргэж, Италийн ард иргэд олон удаа гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийж байсан юм. Израилийн Ерөнхий сайд тус асуудлын талаар хараахан мэдэгдэл хийгээгүй байна.
Эх сурвалж: CNN

