horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Бангладешийн анхны эмэгтэй Ерөнхий сайд таалал төгслөө

post-img

Бангладеш улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд Халедиа Зиа өвчний улсаас 80 насандаа өчигдөр таалал төгсжээ. Халедиа Зиа тус улсын сонгуульд ялалт байгуулж, улсынхаа анхны эмэгтэй Ерөнхий сайд болж байв.

Түүний нас дээр гарсны зэрэгцээ биеийн байдал нь маш муу байсны улмаас эмчилгээ хийсэн ч үр дүнгүй болсон аж. “Түүний эрүүл мэнд муу байгаа ч Зиа ирэх оны 2-р сард болох сонгуульд нэр дэвшинэ” гэж түүний нам мэдэгдэж байв. “Удирдагч маань өнөө өглөө 06:00 цагт биднийг орхин одож, тэнгэрт дэвшлээ” хэмээн Бангладешийн Үндэсний нам даваа гарагт “Facebook”-ээр мэдэгджээ.

Бангладешийн сонгууль 2026 оны 2-р сард болно. Энэ нь тус улсын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, Ерөнхий сайд асан Шейх Хасинаг огцруулснаас хойших анхны сонгууль юм.

Эх сурвалж: BBC

0/1000