horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Террористуудыг барихаар ажиллаж байсан 3 цагдааг буудаж хөнөөжээ

post-img

Турк улсад оршин суугаа Исламын улс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд Зул сарын баяр, Шинэ жилийн баярын өдрүүдээр террорист халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл цацагдав. Үүний дараа Турк улсын цагдаа нар улс даяар Исламын улс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийг баривчлах ажиллагаа явуулж эхэллээ. Өнгөрсөн 1 сарын хугацаанд Турк улсын цагдаа нар террорист байж болохуйц 138 сэжигтэнг баривчилсан байна.

Даваа гаргийн шөнийн 02:00 цагт Турк улсын цагдаа нар Истанбул хотоос 100 км зайд орших Элмалик тосгонд нуугдаж байсан Исламын улс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийг баривчлахаар оролдох үед талууд гал нээжээ. Буудалцаан өглөө болтол 8 цаг орчим үргэлжилсэн байна. Тус буудалцааны улмаас 6 террорист, 3 цагдаа амиа алджээ. Мөн 5 террористыг баривчилсан байна.

2017 оны Шинэ жилийн баярын өдөр Турк улсын “Reina” шөнийн цэнгээний клубт Исламын улс бүлэглэлийн зэвсэгт этгээдүүд халдаж, 39 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарч байв. Тэгвэл энэ жил уг бүлэглэл мөн Шинэ жилийн баярын өдөр ийм халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа мэдээлэл цацагдсаны дараа Туркийн цагдаагийн байгууллага улс даяар бүх террористыг барихаар шуурхай ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

0/1000