“Хамас бүлэглэл зэвсгээ хураалгахгүй бол үүнийхээ хариуг маш хатуу төлөх болно” гэж Трамп анхааруулжээ. Мөн Трамп Газын зурваст энхийг сахиулах хэлэлцээрийн 2-р шатанд хурдхан орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Трамп даваа гарагт АНУ-ын Флорида мужид Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтынхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр Трамп “Энхийг сахиулах төлөвлөгөөний хүрээнд Израилын тал 100% үүргээ биелүүлж байгаа” гэж мэдэгджээ. Гэсэн ч Израилын арми Газын зурваст үргэлжлүүлэн халдлага үйлдсээр байгаа юм.
Газын зурваст энхийг сахиулах төлөвлөгөөний 2-р шатанд хэр хурдан ормоор байгаа талаараа Трамп “Аль болох хурдан ормоор байна. Гэхдээ эхлээд зэвсгийг нь хураах хэрэгтэй” гэж мэдэгджээ. Хамас бүлэглэлийн талаар ярих үедээ Трамп “Төлөвлөгөөний дагуу зөвшөөрснөөрөө тэд зэвсгээ хураалгахгүй бол үүнийхээ хариуг маш хатуу төлөх болно” гэж анхааруулжээ.
Эх сурвалж: BBC

