Улаанбурхан өвчний улмаас нэг хүн нас барсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл найман сартай хүүхэд томуугаар өвчилсөн байхдаа улаанбурхны халдвар давхар авч, нас барсан байна. Сүүлийн үед нийслэлд бүртгэгдэж буй өвтөнүүд томуу, томуу төст өвчнөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд болон тэдний ойрын хавьтлууд байгаа юм.
Тийм учраас иргэд та бүхэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг сахихыг ЭМЯ-наас анхааруулж байна. Мөн улаанбурхны эсрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй эсвэл хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа бол харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвдөө мэдээллээ нягтлуулан, вакцинаа хийлгэхийг зөвлөж байна.


