horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Гэмт хэрэгтнүүд банк дээрэмдэж, 35 сая ам.доллар хулгайлжээ

post-img

Гэмт хэрэгтнүүд Германы баруун хэсэгт орших Гельзенкирхен хотын Sparkasse банкыг дээрэмдэж, 35 сая ам.доллар хулгайлсан гэж Германы цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Тэд Холливүүдийн “Ocean’s Eleven” кинон дээр гардаг шиг “Мэргэжлийн өндөр түвшний ажиллагаа явуулсан байна” гэж цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Гэмт хэрэгтнүүд Sparkasse банканд нэвтэрч алт, мөнгө, үнэт эдлэл зэргийг агуулсан 3000 сейфийг нээж, дотор нь байсан үнэт зүйлсийг хулгайлжээ. Гельзенкирхен хотын цагдаа нар даваа гарагийн өглөө банкны дохиолол дуугарсны дараа уг гэмт хэргийн талаар мэдсэн байна. Одоогоор хэнийг ч баривчлаагүй ба гэмт хэрэгтнүүд сул чөлөөтэй явж байгаа.

Гэмт хэрэгтнүүд хүн бүр амардаг зул сарын баярын өдрийг ашиглан Sparkasse банкыг дээрэмдсэн гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000
z

хэнд хүртээлтэй гэж
ийм мэдээлэл оруулдаг юм бэ
гэмт хэрэг хийх сэдэл төрүүлмээр
гадаадад болсон юм хэнд ямар хамаа бна аа