horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Иранд валютын үнэ түүхэн доод хэмжээнд унаж, иргэдийн жагсаал 4 дэх хоногтоо үргэлжилж байна

post-img

Иранд валютын үнэ түүхэн доод хэмжээнд унаж, мөн инфляц нэмэгдэж байгаа тул иргэд ням гарагт эсэргүүцлийн жагсаал хийж эхэлжээ. Нийслэл Техран хотод эхэлсэн эсэргүүцлийн жагсаал бусад хотуудад тархаж, 4 дэх хоногтоо үргэлжилж байна.

Ираны Засгийн газар “Бид эсэргүүцлийн жагсаалыг ойлгож байгаа. Ямар ч шүүмжлэлийг тэвчээртэйгээр сонсоно” гэж мэдэгджээ. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан Ираны төв банкны тэргүүн Мохаммед Реза Фарзины огцрох хүсэлтийг хүлээн авч, өмнө нь эдийн засаг, санхүүгийн сайдаар ажиллаж байсан Абдолнассер Хемматиг төв банкны тэргүүнээр томилсон байна.

Эх сурвалж: BBC

0/1000