horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Израил Газын зурвас дахь 37 тусламжийн бүлгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ

post-img

Израил Газын зурвас дахь 37 тусламжийн байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор болж, “Тэд зохицуулалтын шинэ дүрмийг дагаж мөрдөөгүй” гэж хэлжээ.

ActionAid, Олон улсын аврах хороо болон Норвегийн Дүрвэгсдийн зөвлөл зэрэг олон улсын ашгийн бус байгууллагуудын Газын зурваст үйл ажиллагаа явуулах эрхийг 1-р сарын 1-нээс хүчингүй болгохоор болсон байна. Тухайн байгууллагууд ажилтнуудынхаа мэдээллийг “Бүрэн” өгөөгүй гэж Израилийн тал дурджээ.

Израилийн тухайн шийдвэрийг 10 өөр орны гадаад хэргийн сайд нар хүчтэй шүүмжилж байна. Их Британийн гадаад хэргийн сайд уг шийдвэрийг ‘Хүлээн зөвшөөрч болшгүй” хэмээн мэдэгджээ.

Их Британи, Франц, Канад, Дани, Финланд, Исланд, Япон, Норвеги, Швед, Швейцарын гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэлдээ “Олон улсын ашгийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зогсоовол хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй болох сөрөг үр дагавартай” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000