horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Зеленский шинэ жилийн мэндчилгээ хүргэх үедээ энхийн хэлэлцээр “90%-тай явж байна” гэж мэдэгдэв

post-img

Өнгөрсөн шөнө Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Украины ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ хүргэх үедээ Оростой тогтоох энхийн хэлэлцээр “90%-тай явж байна” гэж мэдэгджээ.

Зеленский мөн “4 жил үргэлжилсэн дайныг дуусгах энхийн хэлэлцээрийн үлдсэн 10% нь энх тайван болон Украин, Европийн ирээдүйг шийдэх болно” гэж мэдэгдсэн байна.

Лхагва гарагт Украины тал Оросын баруун хойд хэсэгт орших Путины гэр лүү дроноор халдсан гэж Оросын тал мэдэгдсэн бол, Украины тал энэ мэдэгдлийг үгүйсгэж байв. Уг халдлагын дараа Оросын тал энхийн хэлэлцээр тогтоох шийдвэрээ ахин нэг бодож үзнэ гэж Кремлин мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000