horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Швейцарын цанын баазад гал гарсны улмаас 40 хүн амиа алдаж, 115 хүн гэмтжээ

post-img

Шинэ жилийн баярын шөнө Швейцарын цанын баазын уушийн газарт гал гарсны улмаас шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан 40 хүн амиа алдаж, 115 хүн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн ихэнх нь хүнд зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгджээ.

Швейцарын өмнөд хэсэгт орших Кранс-Монтана цанын баазын “Le Constellation” нэртэй уушийн газарт шинэ оны анхны шөнө 01:30 цагийн үед гал гарсан байна.

Эрх баригчид гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Хохирогчдын дунд олон орны иргэд байгаа аж. Ойрын өдрүүдэд нас барагсдын цогцсыг яаралтай таниулж, ар гэрийнхэнд нь буцааж өгөх болохыг орон нутгийн цагдаагийн ахлагч Фредерик Гислер мэдэгджээ.

Гамшгийн аврах ажиллагаанд 13 нисдэг тэрэг, 42 түргэн тусламжийн автомашин, 150 аврагч оролцсон байна.

Швейцарын ерөнхийлөгч Гай Пармелин уг гамшгийг “Манай улсын түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлт явдлуудын нэг” гэж тодорхойлсон байна.

Кранс-Монтана нь 1980-аад оны үед цанаар гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байсан, тансаг зэрэглэлийн цанын бааз юм.

Эх сурвалж: BBC

0/1000