horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Шинэ жилийн баярын үеэр Нидерландад 150 жилийн настай сүм шатжээ

post-img

Шинэ жилийн баярын үеэр Нидерландын Амстердам хотод байрлах 150 жилийн настай Вонделкерк сүм шатжээ.

Вонделпарк цэцэрлэгт хүрээлэнд байрлах 50 метр өндөртэй тус сүм 1872 онд баригдсан ба жуулчдыг хамгийн их татдаг газруудын нэг байв. Тус сумд гал гарсан шалтгааныг хараахан олж тогтоогоогүй байна.

Мөн шинэ жилийн баярын үеэр Нидерландад эмх замбараагүй байдал үүсч, хүмүүс цагдаа нар болон гал унтраагчид руу дайрсан гэх мэдээлэл улс даяар тархжээ.

Нидерландад 17 настай хүү, 38 настай залуу хоёр салют буудуулж байгаад амиа алдсан байна. Мөн Германд 18 настай 2 хүү гэрийн нөхцөлд хийсэн салют буудуулах гэж оролдоод амиа алджээ.

Нидерланд улс 2026 оноос эхэлж хууль бус салютны хэрэглээнд хориг тавихаар болжээ.

Эх сурвалж: BBC

0/1000