horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Японы парламентын ордонд эмэгтэй нойл нэмэх саналд Ерөнхий сайд Санаэ Такаичи нэгджээ

post-img

Японы парламентын ордонд эмэгтэй ариун цэврийн өрөө нэмэх саналд ерөнхий сайд Санаэ Такаичи өөр 60 гишүүдийн хамт нэгджээ.

2024 оны 10-р сарын сонгуулиар 73 эмэгтэй гишүүд парламентын гишүүн болсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байв. Японы парламентын ордны хурлын танхимын ойролцоо ердөө ганц л эмэгтэй ариун цэврийн өрөө байдаг бөгөөд дотроо 2 жорлонтой гэнэ.

Сөрөг хүчний намын гишүүн Ясуко Комияама “Хурал эхлэхийн өмнө ариун цэврийн өрөөнд үргэлж урт оочер үссэн байдаг” хэмээн мэдэгдсэн бол, өөр нэг парламентын гишүүн “Хурал эхлэхийн өмнө ариун цэврийн өрөө орохоо ч больсон” хэмээн мэдэгджээ.

Японы парламентын ордонд нийтдээ 9 эмэгтэй ариун цэврийн өрөө, 22 жорлон байдаг бол, 12 эрэгтэй ариун цэврийн өрөө, 67 жорлон болон шээлтүүр байдаг гэж орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Японы парламентийн ордон 1936 онд баригдсан ба үүнээс 9 жилийн дараа 1945 онд эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх боломжтой болж, 1946 онд анх эмэгтэйчүүд парламентын гишүүн болж байжээ. Тиймээс эмэгтэйчүүдийн эрийн цэврийн өрөө дутмаг байдаг уг ордонд эмэгтэй ариун цэврийн өрөө нэмж гаргахаар Японы парламентын эмэгтэй гишүүн нэгдэж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC

0/1000