Гана улсын цагдаа нар өөрийгөө зөнч гэж нэрлэж, олон зуун хүний тархийг угаасан Эбо Ноа гэх этгээдийг баривчилжээ.
Тэрээр 2025 оны 12 сарын 25-ны өдөр дэлхий даяар Библид гардаг шиг усан галав юүлж, хүн төрөлхтөн мөхнө хэмээн зөгнөл айлдаж, амьд үлдэхийн тулд өөрийнх нь бүтээсэн аварга том завинуудад суух хэрэгтэй гэж Гана улсын иргэдэд итгүүлж, тархийг нь угаажээ. Итгэгч, дагагч нар нь түүний завинд суух эрх олж авахын тулд мөнгө хөрөнгөө харамгүй хандивласан байна.
Гэсэн ч зул сарын баярын өдөр Гана улсад усан галав юүлэх битгий хэл дусал бороо ч ороогүй байх нь тэр. Улмаар түүний завинд суухын тулд хамаг мөнгөө өгсөн итгэгч нар нь дургүйцэж, завийг нь шатааж байв. Ингээд түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Удалгүй зөнч Эбо Ноа цоо шинэ Мерседес Бенз машин хөлөглөчихсөн явж байх нь тэр. Ингээд жилийн сүүлийн өдөр цагдаа нар түүнийг баривчилжээ.

