Бямба гарагийн өглөө Трампын тушаалаар АНУ Венесуэл улс руу халдан довтолж, Венесуэлийн ерөнхийлөгч Николам Мадурог эхнэрийнх нь хамт баривчиллаа. Мадурог баривчилж, АНУ-ын нутаг дэвсгэрт авчирсан ба түүнд хар тамхи наймаалсан хэргээр ял оноохоор төлөвлөж байна.
Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог баривчилж авч явсны дараа Венесуэлийн ард иргэд “Одоо юу болох бол?” хэмээн гайхан хоцорсон билээ.
Тэгвэл Венесуэл рүү довтолж, Мадурог баривчилсний дараа Трамп хэвлэлийн бага хурал хийж “Аюулгүй шилжилт хийх хүртэл Венесуэлийг АНУ удирдах болно” гэж мэдэгджээ.
Трамд мөн “АНУ-ын газрын тосны компаниуд Венесуэлийн сүйрсэн дэд бүтцийг засаж, Венесуэл улсад мөнгө олж өгдөг болох болно” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC

