horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Мадурог баривчилж, Нью- Йорк хотын саатуулах байранд авчирчээ

post-img

АНУ бямба гаргийн өглөө Трампын тушаалаар Венесуэл улс руу халдан довтолж, Венесуэлийн Ерөнхийлөгч Николам Мадурог эхнэрийнх нь хамт баривчилсан гэж Трамп мэдэгдсэн билээ. Тэгвэл АНУ-ын арми Мадурог баривчилж, АНУ-ын Нью-Йорк хотын саатуулах байранд авчирчээ. Манхеттан дүүргийн дээд шүүх түүнд хар тамхи, галт зэвсэг наймаалсан хэргээр ял оноохоор төлөвлөж байна.

Венесуэл рүү довтолж, Мадурог эхнэртэй нь хамт баривчилсны дараа Трамп хэвлэлийн бага хурал хийж “Аюулгүй шилжилт хийж дуусах хүртэл Венесуэлийг АНУ удирдах болно” гэж мэдэгдсэн нь томоохон шуугиан дэгдээжээ. Латин Америкийн бусад олон орны удирдагч АНУ-ын Венесуэл рүү довтолж Ерөнхийлөгчийг нь баривчилсан энэхүү үйлдлийг “Гэмт хэрэг”, “Торрорист халдлага”, “Тусгаар тогтносон улс руу халдан довтолж Ерөнхийлөгчийг нь баривчилна гэдэг бол байж боломгүй үйлдэл”, “АНУ хил хязгаарыг давлаа” хэмээн хатуу шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж авч явсны дараа Венесуэлийн дээд шүүх Дэд ерөнхийлөгч Делси Родригест Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх үүрэг өгчээ. Харин Венесуэлийн сөрөг хүчний намын дарга Мариа Корина Мачадо төрийн тэргүүнээр сөрөг хүчний намын гишүүнийг томилох ёстой гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

0/1000