horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Мадурог баривчлагдсанд Венесуэлийн Сөрөг хүчний нам баяртай байна

post-img

АНУ өнгөрсөн бямба гарагт Венесуэл рүү довтолж, Ерөнхийлөгч Мадурог баривчилсан нь Дэлхий дахиныг шуугиулсан мэдээ боллоо. Мадурог баривчлагдсаны дараа Венесуэлийн сөрөг хүчнийхэн сэтгэл хөдлөлөө барьж ядан, баяраа тэмдэглэж байлаа. Сөрөг хүчний намын тэргүүн, 2025 оны Нобелын энхтайвны шагналын эзэн Мариа Корина Мачадо “Венесуэлчүүд ээ, эрх чөлөөний үе ирлээ!” хэмээн тунхаглав. Тэрээр Эдмундо Гонзалесыг нэн даруй Ерөнхийлөгчөөр томилох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Барууны ихэнх улс Эдмундо Гонзалесыг Венесуэлийн 2024 оны сонгуулийн зүй ёсны ялагч хэмээн үздэг аж.

Гэвч үүний дараа Трамп хэвлэлийн бага хурал хийж, Мариа Корина Мачадотой хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлжээ. Сэтгүүлч түүнээс Мачадог Ерөнхийлөгч болгох хүсэлтэй байгаа эсэхийг нь асуухад Трамп “Мачадо бол сайхан бүсгүй. Гэхдээ тэр Венесуэлийг удирдахаар дэмжлэг, хүндлэл хүлээгээгүй нэгэн” хэмээн мэдэгдсэн байна. Ням гаргийн оройн байдлаар Начадо, Гонзален хоёр аль нь ч Трампын энэ мэдэгдлийн талаар үг хэлээгүй байв.

Эх сурвалж: CNN

0/1000