horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Зэвсэгт этгээдүүд дор хаяж 30 хүний аминд хүрч, олон арван хүн хулгайлаад зугтжээ

post-img

Нигери улсын хойд хэсэгт орших Касуван Дажи тосгон руу зэвсэгт этгээдүүд бямба гарагт халдаж, дор хаяж 30 хүний аминд хүрч, олон арван хүн хулгайлжээ. Зэвсэгт этгээдүүд бямба гарагийн орой Нигерийн хойд хэсэгт орших Касуван Дажи тосгон руу дайрч, энгийн иргэд рүү гал нээж эхэлсэн байна. Мөн тэд тосгоны зах руу болон хэд хэдэн орон сууц руу халдсан гэж Нигерийн цагдаагийн байгууллага мэдээлжээ.

2 иргэн “37 хүн амиа алдсан” гэж мэдээлсэн бол, Kontagora Diocese католик сүмийн хэвлэлийн төлөөлөгч “Дор хаяж 40 хүн амиа алдсан ба хулгайлагдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд байсан” гэж мэдээлжээ. Зэвсэгт этгээдүүд тухайн халдлагыг үйлдэхээс өмнө тосгоны ойролцоо 7 хоног орчим тандалт хийж байсан гэж нэрээ нууцалсан нэг иргэн мэдээлжээ. Нигери улсад ийм төрлийн зэвсэгт халдлагууд түгээмэл гардаг.

Тэд яг хэдэн хүн хулгайлсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр хулгайлсагдсан хүмүүсийн ихэнх нь хүүхэд байх магадлалтай байна.

Эх сурвалж: CNN

0/1000