Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн шүүх хурал даваа гарагт Нью Йорк хотын шүүхэд эхлэхээр хүлээгдэж байна. АНУ-ын шүүх Николас Мадурог хар тамхи, зэвсэг наймаалж, гэмт хэргийн бүлэглэл удирддаг гэх хэргээр ял оноохоор төлөвлөж байгаа аж. Мадурог баривчлагдсаны дараа дэд ерөнхийлөгч Делси Родригесийг Венесуэлийн дээд шүүх ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхээр томилжээ.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт The Atlantic сонинд өгсөн ярилцлагадаа Венесуэлийн шинэ удирдагч Делси Родригест хандан “Хэрэв Делси зөв зүйл хийхгүй бол түүнд Мадурогоос ч хатуу шийтгэл оногдуулах болно” гэж анхааруулжээ. Мөн тэрээр Венесуэл улсын тухайд “Төрийн эргэлт хийх нь одоо байгаа байдлаас илүү дээрдүүлнэ” гэж онцолжээ.
Бямба гарагт Трамп “Венесуэлд аюулгүй шилжилт хийж дуусах хүртэл Венесуэлийг АНУ удирдах болно” гэж мэдэгдэж байв.
Эх сурвалж: BBC

