Дани улсын Ерөнхий сайд Метте Фредерикен “Грийнландыг авна гэж сүрдүүлэхээ боль” гэж Трампад хэлжээ. Метте Фредерикен “АНУ Грийнланд арлыг авах хэрэгтэй гэж ярих нь ямар ч утгагүй хэрэг. Данийн эзэнт гүрний 3 улсын алийг нь ч АНУ булааж авах эрхгүй” гэж мэдэгдсэн байна.
Данийн Ерөнхий сайд уг мэдэгдлийг хийхээс хэдхэн хоногийн өмнө Трампын холбоотон Стивен Миллерийн эхнэр Кэти Миллер X хаяг дээрээ Грийнландын газрын зургийг АНУ-ын төрийн далбааны өнгөөр будсан зураг оруулж, “ТУН УДАХГҮЙ” гэдэг тайлбартай нийтэлжээ.
Трамп Грийнланд арлыг АНУ-д нэгтгэх хүсэлтэй байгаагаа ахин дахин мэдэгдэж байсан.
Дани улсын ерөнхий сайд Метте Фредерикен Засгийн газрын ветсайтад оруулсан нийтлэлдээ “Дани улс (мөн Грийнланд) НАТО-гийн гишүүн бөгөөд холбоотнуудын хамгаалалтаар баталгаажсан орон. Тиймээс би АНУ-ыг олон жилийн турш холбоотон байсаар ирсэн орныхоо ард иргэдийн эсрэг сүрдүүлэг хийхээ болихыг хатуу шаардаж байна. Бид Грийнландыг зарахгүй гэж ил тод хэлсэн” гэж мэдэгджээ.
АНУ Венесуэл рүү довтолж, Ерөнхийлөгч Мадурог эхнэртэй нь хамт баривчилж, АНУ-д аваачсанаас хэдхэн хоногийн дараа Данийн Ерөнхий сайд Метте Фредерикен ийм мэдэгдэл хийлээ.
Эх сурвалж: BBC

