Шинэ оны шөнө Швейцарын “Le Constellation” бааранд гал гарсны улмаас амиа алдсан 40 хүнийг Швейцарын цагдаагийн байгууллага таниулж дууссан байна. Амиа алдсан 14-39 насны хохирогчдын 15 нь хүүхэд байжээ. Тэднээс хамгийн бага нь 14 настай швейцар охин, франц хөвгүүн хоёр байв.
Швейцар, Итали, Ром, Турк, Португал, Франц, Белги, Их Британи, Израил зэрэг олон өөр үндэстний 40 хүн уг ослоор амиа алдсан байна. Үүнээс гадна 119 хүн гэмтсэн юм. Тэдний 6 нь хүнд түлэгдэлт гэсэн оноштойгоор эмнэлэгт эмчлүүлж байгаа юм.
Швейцарын цагдаагийн байгууллага “Le Constellation” баарыг ажиллуулдаг франц хосод эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ. Тэд Шинэ жилийн баярын үдэшлэгт оролцохоор ирсэн 18 нас хүрээгүй хүүхдүүдийн иргэний үнэмлэхийг шалгахгүйгээр согтууруулах ундаа зарсан нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: BBC

