horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

АНУ Грийнландыг зэвсгийн хүчээр ч хамаагүй булаан эзлэх сонголтуудыг хэлэлцэж байна

post-img

“АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Грийнландыг булаан эзлэх сонголтуудыг, үүн дотор зэвсгийн хүчээр ч хамаагүй булаан эзлэх сонголтыг хэлэлцэж байна” гэж АНУ-ын Цагаан ордон мэдээллээ. Мягмар гарагт Европын удирдагчид Грийнландыг АНУ-д алдахгүйн тулд Дани улсыг хамгаалахаа зарлав. Үүнээс хэдхэн цагийн дараа Трамп Грийнландыг булаан эзлэх сонголтуудыг хэлэлцэж эхэлсэн байна.

Өнгөрсөн ням гарагт Трамп “Аюулгүй байдлаа хангахын тулд Грийнланд арал АНУ-д хэрэгтэй байна” гэж мэдэгдсэний дараа Данийн Ерөнхий сайд эсэргүүцлээ илэрхийлж байв. АНУ хэрэв Грийнландыг булаан эзлэхийн тулд зэвсгийн хүч хэрэглэвэл АНУ-тай дайн зарлахад НАТО бэлэн бололтой.

Эх сурвалж: BBC

0/1000