horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

АНУ цэргийн хүч хэрэглэхгүйгээр Грийнландыг худалдаж авах хувилбарыг хэлэлцэж байна

post-img

“Трамп болон түүний Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Дани улсын эзэмшдэг Грийнланд арлыг худалдаж авах хувилбарыг идэвхтэй хэлэлцэж байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт лхагва гарагт мэдэгдлээ. Грийнланд болон Дани улс Грийнландыг зарахгүй гэдгээ ахин дахин мэдэгдэж байна.

Трампын захиргаа Грийнландыг зэвсгийн хүчээр булааж авах бодлоосоо яагаад татгалзсан талаар асуухад Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливитт “Олон төрлийн сонголт байсан ч гэлээ Трамп нэн түрүүнд дипломат аргыг сонгосон” гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: BBC

0/1000