АНУ-ын арми өнгөрсөн бямба гарагт Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан билээ. Мадурогийн оронд Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мариа Корина Мачадо өөрийгөө Ерөнхийлөгч болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мягмар гарагт тэрбээр “Бид улс орныхоо ард иргэдийн төлөө ажиллахад бэлэн” гэж мэдэгдэв.
АНУ-ын арми Венесуэлийн нийслэл Каракас хот руу халдаж Мадурог баривчилсны дараа Мачадо АНУ-ын Ерөнхийлөгч Трампад талархал илэрхийлж байв. Мадурог баривчлагдсаны дараа Дэд ерөнхийлөгч Делси Родригес Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Гэвч Мачадо “Делси Родригест хүмүүс итгэдэггүй” гэж мэдэгдэж, оронд нь өөрийгөө Ерөнхийлөгч болох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: BBC

