Их Британи гаралтай, боксын хүнд жингийн аварга Энтони Жошуа 2026 он гарахын өмнөхөн Нигери улсад явж байгаад автын осолд орсон билээ. Түүний бэлтгэлийн багийн 2 хүн буюу дотно 2 найз нь уг ослоор амиа алдсан юм. Харин машины зүүн хойно сууж явсан Энтони Жошуа жолоочтойгоо хамт амьд гарсан аж.
Тэгвэл Энтони Жошуагийн сууж явсан машины жолоочийг “Хууль ёсны үнэмлэхгүйгээр машин жолоодсон. Анхаарал болгоомжгүй жолоодсон” гэж буруутган, яллахаар болжээ. Жолоочийн гэм бурууг шүүх хурал 1-р сарын 20-нд болно.
Энэ долоо хоногийн мягмар гарагт “Энтониа Жошуа гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад, боксын спортоос зодог тайлахаар шийдсэн. Жошуа боксын спортоос зодог тайлсан. Түүнийг боксын рингэнд тулалдах бүрт бидний санаа зовдог байсан болохоор энэ бол бидний хувьд баяртай мэдээ” гэж түүний авга ах мэдэгджээ.
Хэдийгээр түүний авга ах нь ингэж мэдэгдсэн боловч Энтони Жошуа өөрөө албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Түүний шүтэн бишрэгчид Энтониа Жошуаг зодог тайлах эсэх талаар өөрөө албан ёсны мэдэгдэл хийхийг хоног тоолон хүлээж байгаа аж.
Эх сурвалж: Daily Mail

