Атлантын далай болон Карибын тэнгист Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан хоёр хөлөг онгоцыг булаан эзэлснээ АНУ мэдэгдлээ. Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан, Оросын тугтай хөлөг онгоцыг Исланд, Шотландын хооронд орших тэнгист явж байхад нь АНУ-ын арми зогсоож, булаан эзэлсэн байна. Уг ажиллагаанд Их Британийн арми тусалжээ.
Венесуэлийн газрын тосыг тээвэрлэж явсан өөр улсын хөлөг онгоцыг Оросын тэнгисийн цэргүүд хамгаалуулж явсан аж. Тус хөлөг онгоц Оросын Төрийн далбааг мандуулан, ОХУ-ын онгоц мэт харагдуулах гэж оролдсон байна. Гэсэн ч АНУ-ын цэргүүд ямар нэг эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр уг хөлөг онгоц дээр газардаж, булаан эзэлсэн байна. ОХУ уг ажиллагаагаа зогсоож, цэргүүдийг нь нэн даруй гэрт нь хариулахыг АНУ-ын армиас шаарджээ.
Мөн “Софиа” гэх нэртэй өөр нэг хөлөг онгоцыг Карибын тэнгист явж байх үед нь “Хууль бус үйл ажиллагаа явуулсан” хэмээн АНУ-ын цэргүүд зогсоосон байна.
АНУ-ын цэргүүд өнгөрсөн бямба гарагт Венесуэлийн Ерөнхийлөгчийг баривчилсан бол одоо газрын тосны экспортыг нь бүрмөсөн зогсоож, зөвхөн өөрсдөө эзэмшихээр санаархаж буй бололтой.
Эх сурвалж: BBC

