АНУ-ын Цагаачлалын албаны ажилтан өчигдөр Миннеаполис хотод 1 хүний аминд хүрчээ. Энэ нь АНУ даяар улс төрийн маргаан дагуулав. 37 настай, АНУ-ын иргэншилтэй Рений Николь Гүүд гэх эмэгтэй Цагаачлалын албаны ажилтнаас машинаар зугтах гэж оролдоод, буудуулж амиа алджээ.
Миннеаполис хотын дарга Жэкоб Фрэй “Цагаачлалын албаны ажилтан эрх мэдлээ болгоомжгүй ашигласнаас болж, хүний аминд хүрсэн” хэмээн мэдэгдэж, ICE буюу Цагаачлалын албаны ажилтнуудыг хотоос гарахыг шаардсан байна. Цагаан ордны тушаалаар ICE байгууллагын олон зуун ажилтан хууль бусаар орогнож буй цагаачдыг барихын тулд Миннеаполис хотод ирсэн аж.
Цагаачлалын албаны ажилтанд буудуулж амиа алдсан Рений Николь Гүүд гэх эмэгтэй АНУ-ын Колорадо мужид төрсөн, 3 хүүхдийн ээж, яруу найрагч, Миннеаполис хотод нүүж ирээд удаагүй нэгэн байжээ. Түүнийг буудсан Цагаачлалын албаны ажилтан Рений “Тэр намайг дайрах гэж оролдсон. Би биеэ хамгаалахын тулд буудсан” гэж мэдэгджээ.
Тэгвэл Трамп уг үйл явдалд тэрхүү эмэгтэйг буруутгасан байна. Энэ нь тус улс даяар шүүмжлэл дагууллаа. Конгрессын зарим гишүүн уг хэрэгт Цагаачлалын албаны ажилтныг буруутай хэмээн үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC

