horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Цахим гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогчийг баривчилж, Хятадад хүлээлгэн өгчээ

post-img

“Ази тивийн олон орныг хамарсан цахим гэмт хэргийн сүлжээний бүлэглэлийн толгойлогчийг баривчилж, Хятадад хүлээлгэн өгсөн” гэж Камбож улсын эрх баригчид мэдээллээ. “38 настай, Хятад болон Камбож улсын иргэншилтэй Чен Зи гэх этгээдийг Хятад болон Камбожийн талууд олон сар мөрдөн шалгасны эцэст баривчилсан” гэж Камбожийн Дотоод хэргийн сайд мэдэгдэв. Түүний Камбож улсын иргэншлийг хүчингүй болгосон байна.

Ченийг баривчлах ажиллагааг Хятадын Засгийн газрын хүсэлтээр хийжээ. Гэхдээ түүнд ямар ял оноох нь одоогоор тодорхойгүй байна. Түүнийг баривчлах ажиллагааны үеэр өөр 2 хятад иргэнийг бас баривчилсан гэнэ.

Чен Камбож улсад тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, банкны үйлчилгээ, зочид буудлын болон барилгын бизнес эрхэлдэг “Prince Group” гэх асар том группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга юм. Гэвч түүний бизнесийн цаана албадан хөдөлмөр эрхлүүлэх, цахим залилангийн асар том сүлжээ Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг аж. Чен болон түүний хамтрагчид өдөрт дунджаар 30 сая ам.доллар олдог байсан тухай АНУ-ын прокурорууд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

0/1000