“АНУ-ын эрх баригчид Грийнландын иргэдийг Дани улсаас салан тусгаарлаж, АНУ-д нэгдэхийг ятгахын тулд тус арлын иргэдийг хахуульдах санал хэлэлцэж байна” гэж тухайн асуудлын талаар мэдээлэлтэй 4 эх сурвалж мэдээллээ. “АНУ-ын эрх баригчид яг хэдэн доллароор хахуульдах нь тодорхойгүй байгаа ч Грийнландын иргэн тус бүрт 10,000-100,000 ам.доллар өгөхөөр хэлэлцэж байна” гэж нэрээ нууцалсан уг 4 эх сурвалжийн 2 нь мэдээлсэн байна.
АНУ-ын эрх баригчид өнгөрсөн хоногуудад Дани улсын эзэмшдэг Грийнланд арлыг худалдаж авах, эсвэл зэвсгийн хүчээр ч хамаагүй булааж авах сонголтуудыг хэлэлцэж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. Дани улсын Ерөнхий сайд үүнийг эрс эсэргүүцэж, Европын Холбооны орнууд Дани улсыг хамгаалахаа хүртэл мэдэгдэж байв. Тэгвэл АНУ одоо Грийнландыг булааж авахын тулд иргэдийг нь хахуульдаж, талдаа татах санал хүртэл дэвшүүлж эхэлсэн байна.
Эх сурвалж: Reuters

