horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Грийнландын Ерөнхий сайд “Бид АНУ-ыг биш, Данийг сонгоно” гэв

post-img

Сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Данийн эзэнт гүрний эзэмшдэг Грийнланд арлыг мөнгөөр худалдаж авах, эсвэл цэргийн хүчээр ч хамаагүй булааж авах талаар ярьж байгаа нь АНУ, Дани улсын хооронд маш их маргаан дагуулж байгаа билээ. Грийнланд арал Дани улсын эзэмшилд байдаг боловч “Бүрэн эрхт тусгаар улс” гэж явдаг. Хэд хоногийн өмнө Трамп “Бид Грийнланд арлыг Орос, Хятадад алдахгүйн тулд аюулгүй байдлаа бодож АНУ-д нэгтгэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь бүр ч их маргаан дагуулж байв.

Дани улсын Ерөнхий сайд үүнийг эсэргүүцэж, Европын холбоотон орнуудаасаа тусламж хүсэж эхэлсэн юм. Европын зарим холбоотон орнууд Грийнландыг АНУ-д алдахгүйн тулд Дани улсыг хамгаална гэдгээ мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Трамп Грийнланд арлыг худалдаж авах, эсвэл цэргийн хүчээр ч хамаагүй булааж авах сонголтуудыг хэлэлцэж байна гэж Цагаан ордон мэдээлж байлаа. Тэгвэл мягмар гарагт Грийнландын Ерөнхий сайд Данийн Ерөнхий сайдтай уулзаж, хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Хэрэв бид яг одоо шийдвэр гаргах хэрэгтэй бол АНУ-ыг биш Данийг сонгоно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

0/1000