БНСУ-ын прокурорууд Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлд цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Юн Сок Ёлыг 2024 оны 12-р сард Өмнөд Солонгост бослого удирдан зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Түүнийг бүх насаар нь хорих эсвэл цаазлах ял оноохоор төлөвлөж байгаа аж. Тус улс 1996 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй 30 жил болж байна.
Юн Сок Ёл өөрийг нь ялласан хэргийг үгүйсгэсэн байна. Тэрээр цэргийн хүчийг ашигласан явдал нь сөрөг хүчний намын буруу үйл ажиллагаанд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой үйлдэл байсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

