horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайдад бөмбөр бэлэглэжээ

post-img

Япон Улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи БНСУ-д айлчилж байна. Талууд мягмар гарагт хоёр улсын харилцааг илүү гүнзгийрүүлэх талаар хэлэлцэж, бэлэг солилцжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён залуудаа бөмбөрчин байсан Японы Ерөнхий сайд Санаэ Такаичид бөмбөрийн багц бэлэглэж, нөхөрлөлөө дахин баталгаажуулжээ. Ли Жэ Мёны бэлэглэсэн бөмбөрийн багцыг БНСУ-ын “Markers” брэнд бүтээсэн байна.

Ли, Такаичи нар албан бус уулзалтынхаа үеэр к-поп дууны аяыг бөмбөрөөр тоглож, хоорондоо гарын үсэгтэй цохиур солилцжээ. Харин Санэ Такаичигийн нөхөрт аяга, халбага, тавагны хүрэл сэт, “Samsung” брэндийн хамгийн сүүлийн үеийн загварын “Galaxy Watch Ultra” ухаалаг цаг бэлэглэсэн байна.

Харин Санаэ Такаичи хариуд нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид “Casio” брэндийн бугуйн цаг бэлэглэжээ. Нарны эрчим хүчээр цэнэглэдэг уг цаг сэргээгдэх эх үүсвэрээс гаргасан пластик хийцтэй аж.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи залуудаа хамтлагт бөмбөр тоглодог байсан билээ. Тэрээр улс төрд орсон хойноо ч бөмбөр тоглох хоббигоо хаяагүй аж. Стресстсэн үедээ бөмбөр тоглож тайвширдаг өвөрмөц зуршилтай нэгэн юм.

Эх сурвалж: The Korea Times

0/1000