horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Галт тэргэн дээр кран унаж, 19 хүний аминд хүрчээ

post-img

Тайланд улсад өнөөдөр өглөө галт тэргэн дээр кран нурж унасны улмаас 19 хүн амиа алдаж, 80 хүн гэмтжээ. Төмөр замын ажил хийж байсан кран нурж унахдаа галт тэрэгний 3 вагоныг дарсан байна.

Тухайн галт тэргэнд 195 хүн зорчиж явжээ. Кранд дарагдсан уг 3 вагонд 19-өөс олон хүн байгаа гэнэ. Аврах багийнхан амьд үлдсэн байж болзошгүй бусад хүмүүсийг татан гаргахаар ажиллаж байна. Гэвч аврах ажиллагааны үеэр кран улам доошоо дарж эхэлсэн тул аврагчид дарагдахаас айсандаа аврах ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Эх сурвалж: CNN

0/1000