horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

Катар улсаас АНУ, Их Британи цэргүүдээ татжээ

post-img

Катар улсын Аль-Удейз баазад байгаа цэргүүдээ АНУ, Их Британи улс татжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд болж байгаа Засгийн газрыг эсэргүүцэх жагсаалыг зогсоохын тулд ямар нэг арга хэмжээ авах эсэхээ бодож байгаа үетэй давхцав. “АНУ болон Их Британийн цэргүүдийг Катараас татаж авсан” гэж эрх баригчид CBS агентлагт мэдээлсэн байна.

“Цэргүүдээ татаж авсан АН-ын энэ үйлдэл нь Иранд болж буй эсэргүүцлийн жагсаалтай холбоотой” гэж Катарын Засгийн газар мэдэгджээ. Мөн Ираны нийслэл Техран хотод суугаа Их Британийн Элчин сайдын яам түр хугацаанд хаалгаа барьж, алсын зайнаас үйл ажиллагаагаа явуулахаар болсон байна. “Иран улс лхагваас пүрэв гарагт шилжих шөнийн 02:45 цагт улс даяарх бүх нислэгээ цуцалсан” гэж АНУ-ын Агаарын тээврийн яам мэдэгджээ.

Иранд өнгөрсөн 12-р сарын 28-нд эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал 18 дахь хоногтоо үргэлжилж байна. Тус жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 2400 болж өссөн гэж хүний эрхийн байгууллагууд мэдээллээ.

Энэ долоо хоногийн эхээр Трамп “Хэрэв Ираны Засгийн газар жагсагчдын амийг хөнөөхөө зогсоохгүй бол АНУ хатуу арга хэмжээ авах болно” гэж мэдэгдэж байв. Үүнд “АНУ Иран руу халдвал хариуд нь АНУ болон Израил руу халдана” гэж Ираны Засгийн газар хариу өгч байлаа.

АНУ Катараас цэргүүдээ татаж буй нь болзошгүй дайнаас сэргийлж буй урьдчилсан арга хэмжээ гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

0/1000