horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userН. Сэнсана

АНУ 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо түр зогсоов. Үүнд Монгол багтжээ

post-img

Трампын захиргаа 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохоо хугацаагүйгээр түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дотор Монгол, Орос зэрэг Дэлхийн 75 орны иргэд багтсан байна.

АНУ-ын Төрийн департамент 1 дүгээр сарын 21-нээс эхлэн, Дэлхийн 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох үйл явцыг тодорхойгүй хугацаанд зогсоохоор шийдвэрлэснээ зарлалаа. Иргэд нь АНУ-д амьдрахдаа нийгмийн халамж, дэмжлэгт хамрагдах өндөр магадлалтай гэж үзсэн улс орнуудыг уг жагсаалтад багтаасан байна. Гэхдээ энэ арга хэмжээнд АНУ-д зөвхөн байнга оршин сууж, ажиллах зорилготой иргэдийг хамруулна. Аялал жуулчлалын болон богино хугацаанд ажиллах зорилготой иргэдэд виз олголт хэвийн журмаар үргэлжлэх юм байна.

Цагаачлалын виз олгохыг зогсоох шийдвэр нь “Цагаач иргэд АНУ-д ирээд ихэвчлэн нийгэмд ачаа болдог” улсуудыг хамарч буй аж. “Америкийн ард түмний хөрөнгийг завших хүсэлтэй хүмүүс АНУ-ын цагаачлалын системийг урвуулан ашигладаг явдлыг таслан зогсоох зорилготой” хэмээн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

0/1000