АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 13-нд “Форд” компанийн Детройт хот дахь үйлдвэртэй танилцаж байх үед түүн рүү тус компанийн нэг ажилтан ᠌”Гаж донтныг өмөөрөгч!” гэж хашхирчээ. Трамп бэлгийн хүчирхийлэлд буруутгагдаж байсан Жеффри Эпштейнтэй дотно харилцаатай байв. Тухайн ажилтан “гаж донтон” гэж Эпштейнийг хэлж байгаа хэрэг юм. Үүнд дургүйцсэн Трамп хариуд нь тэр ажилтан руу дунд хуруу гаргажээ. Энэ нь дүрс бичлэгт үлдсэн байна.
Трампад зохисгүй үг хэлснийх нь төлөө “Форд” компани тухайн ажилтнаа халжээ. Трампыг доромжилсныхоо төлөө халагдсан уг ажилтанд ажилгүйдлийн тэтгэмж өгөх зорилгоор 2 өөр цахим хуудас “GoFundMe” хандивын аян өрнүүлсэн байна. Уг аянаар 24 цагийн дотор 27,000 гаруй хүнээс 700,000 ам.доллар цугларсан байна.
Тэгвэл Трамп “Форд” компанийн ажилтан руу дунд хуруугаа гаргасан явдлыг лхагва гарагт Цагаан ордон ᠌”Тухайн хүнд тохирох хариуг нь тодорхой өгсөн᠌” гэж өмгөөлжээ.
Эх сурвалж: BBC

