Хөлбөмбөгийн Африк тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт өчигдөр Морокко, Сенегал улсын хооронд боллоо. Үндсэн цагт хоёр баг хоёул аль нь ч оноо авч чадсангүй. Үндсэн цагийн төгсгөлд шүүгч Морокко улсын багт торгуулийн цохилт өгөхөөр шүгэл үлээжээ. Харин Сенегал улсын баг үүнийг зохион байгуулагч орны хуйвалдаан, луйвар гэж үзэн, эсэргүүцлээ илэрхийлж, талбайгаас гарч зогссон нь асар их маргаан дагуулав. Улмаар Сенегалын багийн дэмжигчид талбайд байсан сурталчилгааны хуудсуудыг эвдэж, хөгжөөн дэмжигчдийн суудалд үүссэн байна.
Асар их маргаан дагуулсан торгуулийн цохилтыг Морокко улсын багийн тоглогч алдсан тул нэмэлт цаг гарахаар болжээ. Харин нэмэлт цагт Сенегал улсын баг 1:0 харьцаатай ялснаар маргаан дагуулсан шигшээ тоглолт өндөрлөж, Сенегал улсын баг Африк тивийн аварга болсон байна.
Эх сурвалж: New-York times

