Испанийн өмнөд хэсэгт орших Адамус хотын ойролцоо Малага хотоос Мадрид хот руу чиглэн явж байсан өндөр хурдны галт тэрэг замаасаа гарч8 өөр зам руу орсноор өөдөөс чиглэн ирж байсан галт тэрэгтэй мөргөлджээ. Ослын улмаас 21 хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй гэж эрх баригчид мэдээллээ.
Ослын улмаас 73 хүн гэмтсэний 30 нь хүнд гэмтсэний улмаас эмнэлэгт эмчлүүлж байна гэж Испанийн Тээврийн яамны сайд Оскар Пьюнте мэдэгдсэн байна. Галт тэрэгний замыг өнгөрсөн жилийн 5-р сард сэргээн засжээ. “Зам нь шулуун байсан тул галт тэрэг яг яагаад замаасаа гарсан нь маш сонин байна” гэж Оскар мэдэгджээ. Ослын шалтгааныг олж тогтоох ажиллагаа эхэлсэн ч дор хаяж 1 сар зарцуулах бололтой.
Эх сурвалж: BBC

